Жирэмсний 38 дах долоо хоног

Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та хамрагдаарай.

Хөлнөөс чинь дээш доош гүйдэл гүйж байгаа мэт мэдрэгдвэл бүү гайхаарай. Хүүхэд нэлээн доошилсонтой холбоотой. Базлалт ойр ойрхон өгөх, доошоо цусархаг зүйл ихээр гарах зэрэг төрөхийн өмнөх шинж тэмдгүүдийг сайн анзаарч байхыг сануулж байна.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 кг хүртэл жинтэй болсон байна.  Хүүхэд урт үстэй, бас хумс нь ургасан байвал  та битгий гайхаарай. Гараараа барьж авах рефлекс нь хөгжсөн мөн зогьсуулах нь их байдаг. Энэ нь амьсгалах, агаар залгиж, гаргах дасгал байж магадгүй. Их хэмжээний ялгадас хуримтлагдсан байгаа бөгөөд гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа. Толгойны тойрог нь цээжний тойрогтойгоо бараг л ижилхэн болжээ.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
  2. Нуруу чилэх
  3. Үе үе базлах, дунших
  4. Доошоо цусархаг ягаан шингэн гарах

Зөвлөгөө:

Жирэмсэн эхчүүдэд сүүлийн сард доошоо цусархаг шингэн гарч магадгүй  тул та айж, сандрах хэрэггүй тул эход оношилгоонд үзүүлэх болон төрөх эмнэлэгтээ үзүүлэх шаардлагатай. Хүүхэд томорсонтой холбоотойгоор хөдөлгөөн удаашрах тул хүүхдийнхээ хөдөлгөөнийг ажиглах хэрэгтэй. Хэрвээ хөдлөхгүй байх эсвэл хэт замбараагүй хөдөлгөөн ажиглагдвал мөн л яаралтай эход үзүүлэх хэрэгтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy