Жирэмсний 4 дэх долоо хоног

Жирэмсний эхний  8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас түүнд нөлөөлж болохуйц аливаа эмийг хэрэглэхээсээ өмнө заавал эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Ургийн өсөлт: 

Хүүхэд төрөх хүртлээ усан дотор хөгждөг. Ус нь чөлөөтэй хөдлөх, гадны нөлөөнөөс хамгаалах, ургийн уушги, хоол боловсруулах систем болон бусад эд эрхтнүүдийг нь бүрдэн бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

Шингэнээр дүүрэн бөмбөлөг дотор аль хэдийнээ хүүхдийн анхны хөгжил явагдаж эхэлсэн байгаа. Гүнжидийн үр шиг  жижигхэн хэмжээтэй хэдий ч үр хөврөл гурван өөр хэсэгт хуваагдан  хөгжиж байгаа.

Нэг хэсэгт тархи, төв мэдрэлийн систем нь мэдрэлийн гуурсын хөгжихийн хэрээр хэлбэржиж эхэлдэг Бусад хоёр хэсэгт зүрх, цусны эргэлтийн систем аль хэдийн үүсч түүнчлэн уушиг, гэдэс нь хөгжлийнхөө эхэн шатанд байна.

Танд  сонирхуулахад:

  • Үр хөврөлийн зүрх жирэмсний 3 долоо хоногтойгоос цохилж эхлэдэг
  • 4 долоо хоногтойгоос эхлэн унтаж эхлэдэг
  • Хүүхдийн сонсгол үүсэж эхэлдэг

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

Сарын тэмдэг ирэхгүй хоцрох, огт ирэхгүй байх нь жирэмсний анхны шинж тэмдэг юм. Зарим тохиолдолд үр тогтсон өндгөн эс умайн хананд наалдах үед  жижиг  судсууд гэмтээснээр бага зэргийн цус гарах тохиолдол байдаг. Үүнийг  сарын тэмдэг  гэж андуурдаг.  Сарын тэмдгийг бодвол бага цус гарах учраас  жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.
Танд дараах шинж тэмдэг илэрч магадгүй:
  1. Сарын тэмдэг саатах
  2. Дотор муухайрах
  3. Огиулах, бөөлжих
  4. Өглөөгүүр тамиргүйдэх

Та үүнийг мэдэх үү?

  • Төрөх хугацааг тооцохдоо сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог
  • Жирэмсний 4 долоо хоногийг 1 сар гэж тооцдоно
  • Биед эргэлдэх цусны урсгал нэмэгддэг
  • Жирэмслэлтээс хойш хэдхэн хоногийн дараа хөхөнд сүү бэлтгэгдэж эхэлдэг

Анхаарах зүйлс:

Жирэмсний эрт үеийн хордлого  эхний 3 сар дуусгавар болсноор намжих болно.  Хордлого ихтэй үед хоол ундаа ойр ойрхон, бага багаар идэх, хүчил ихтэй, хурц үнэртэй зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

Дотор муухайрах, бөөлжих, тамиргүйтэхийн  зэрэгцээ шээс өтгөн гарч байвал эмчид хандах хэрэгтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy