Жирэмсний 8 дах долоо хоног

Ургийн эрүүл бойжилтод жирэмсний эхний 12 долоо хоног маш чухал байдаг. Учир нь энэ долоо хоногуудад ургийн хамгийн чухал эрхтэн тогтолцоо бүрэлдэн бий болж, хэлбэрээ олдог бөгөөд хамгийн чухал нь тархины хөгжил эрчимтэй явагддаг.

Ургийн өсөлт: 

Үр хөврөл ойролцоогоор 13-16 мм болжээ.   Та одоохондоо мэдэрч чадахгүй ч жижигхэн гар хөлөө завгүй савчуулан хөдөлж байгаа. Хөл гарын хуруу нь хэлбэр төдий гарчээ. Эхний долоо хоногуудад хүүхэд сүүлтэй байсан ч одоо арилсан. Түүний зүрх минутад 160 удаа цохилдог болсон бол арьс нь хальс шиг тунгалаг хэвээрээ байгаа. Нүдний өнгөт пигмент нь  үүсч эхэлдэг боловч 26 долоо хоног хүртлээ нүдээ нээдэггүй. Мөгөөрс, ясны бүтцийн хөгжил үргэлжилсээр.

Танд сонирхуулахад:

  • Түүний бяцхан хуруу, хурууны үзүүр нь жижиг нахиа шиг байснаа бодит хэлбэртэйгээ болж өөрчлөгдөж байгаа
  • Хүүхэд хором бүр хөгжин өөрчлөгдөж байдаг.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хөх хөндүүрлэх нэмэгдэх хандлагатай
  2. Өтгөн хатах
  3. Гэдэс хийгээр дүүрэх
  4. Цээж хорсох
  5. Үнэрлэх мэдрэмж ихсэх
  6. Элдэв зүүд зүүдлэх

Зөвөлгөө:

Дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор дотор муухайрах нь 12-14 долоо хоногтойд багасах бөгөөд 16-20 долоо хоног гэхэд ихэнх эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг бүрэн арилдаг байна. Хэрэв  хоол, ундаа идэж, ууж чаддахгүй, хордлого ихтэй байвал хяналтын эмчдээ хандаж, зөвлөгөө аваарай. Өтгөн хаталтаас сэргийлж,  шингэн зүйл сайн уугаарай. Биед эвтэйхэн хувцас сонгон өмсөөрэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy