Зүрх өвдсөнийг илтгэх шинж тэмдгүүд

A realistic red anatomical heart model held firmly in a hand against a beige background.

Зүрхний өвчин гэдэг нь зүрх судасны системийг хамарсан өөр өөр өвчлөлтүүдийг хамардаг. Эдгээр өвчлөлтүүд нь зүрхний ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өвдөлт үүсгэж, амьсгалахад хүндрэлтэй болж, ходоод зангирч, хөл гар хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Зүрхний өвчний түгээмэл төрлүүд:

  • Зүрхний шигдээс (Coronary artery disease – CAD): Зүрхэнд цус хангамж үзүүлдэг судсуудын хатуурал болон битүүрэл нь зүрхний шигдээсийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
  • Зүрхний дутагдал (Heart failure): Зүрх нь цусыг биеийн бусад хэсэгт хангалттай түвшинд шахаж чадахгүй болно.
  • Артерийн даралт ихсэх (Hypertension): Артерийн даралт нь удаан хугацаагаар өндөр байвал зүрхний өвчлөлд хүргэдэг.
  • Зүрхний цохилтын эмгэг (Arrhythmia): Зүрхний цохилтын хэвийн давтамж алдагдаж, хэт хурдан эсвэл хэт удаан болдог.
  • Зүрхний тогтолцооны өвчин (Cardiomyopathy): Энэ нь зүрхний булчингийн эмгэг юм.
  • Зүрхний хавдар: Зүрхний эд эсүүдэд үүсдэг хавдар.

Ирээдүй эмнэлэг нь дараах зүрхний багц шинжилгээг танд санал болгож байна.

Эмгэг үүсэх шалтгаанууд:

  • Хоол хүнс: Чихэрлэг, шарсан хуурсан, холестерол ихтэй хоол хэрэглэх.
  • Хөдөлгөөний дутагдал: Биеийн хөдөлгөөн дутагдсанаар зүрхний ачаалал нэмэгддэг.
  • Тамхи татах: Тамхи татсанаар зүрх судасны өвчлөлд хүргэх хорт бодисууд нэмэгддэг.
  • Илүүдэл жин: Илүүдэл жин нь зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг.
  • Шар айраг хэтрүүлэх: Зүрхний эрүүл мэндэд нөлөөлдөг.
  • Стресс: Удаан хугацаагаар стрессдэх нь зүрхэнд ачаалал үүсгэдэг.

Зүрх өвтгөж байгааг илтгэдэг, таны тааварлаж чадахааргүй Зургаан шинж тэмдгийг Техассын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн ингэж нэрлэжээ.

Бэлгийн дисфункци

Бэлгийн дисфункци нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтнүүдэд эсвэл сэтгэл санаатай холбоотой биш артерийн өвчний шинж тэмдэг байх боломжтой. Эрчүүдэд энэ нь илүүтэй тохиолддог.

Хурхирах

Хурхирах нь зүрхний өвчний шинж тэмдэг байз болзошгүй байдаг тул хурхирахыг эрт эмчлүүлж зүрхний өвчин үүсэх эрсдэлээ бууруулаарай.

Буйлнаас цус шүүрэх болох үрэвсэх

Буйлны өвчин зүрхтэй холбоотой байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хамгийн аюултай нь буйлны үрэвсэл нь эрүүний ясыг гэмтээж болзошгүй байдаг бөгөөд энэ өвчин нь зүрхний судас хатуурах, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийн хамгийн гол хүчин зүйл болдог байна.

Нэмэлтээр:

  • Ядаргаа ихсэх
  • Зүрхний хэм алдагдах, амьсгалахад хүндрэлтэй болох
  • Хөл, булчингууд ус гүйж хавагнах
  • Шөнө амьсгалахад хүндрэлтэй байдал үүсэх
  • Хоолой боогдож буй мэдрэмж төрөх

Зүрхний тогтолцооны өвчнийг эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийх нь чухал юм. Эмчийн заавар, зөвлөгөөг дагаж, тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн дадлыг сахих нь зүрхний үйл ажиллагааг сайжруулахад тусална.

Ирээдүй эмнэлэг нь дараах зүрхний багц шинжилгээг танд санал болгож байна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy