“Зүрх судасны өвчин”-өөс сэргийлэх 2 алхам

Heart Design Of Handmade Embroidery

Монгол Улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөлөөр зүрх судасны өвчин хоёрдугаарт ордог байна. Гэхдээ хүмүүсийн хамгийн эхэнд ойлгох ёстой зүйл бол

“Зүрх судасны эмгэг” нь ихэвчлэн хүний амьдралын буруу хэв маягаас үүсдэг. Тийм ч учраас бид энэ өвчнөөс амжилттай сэргийлж чадна.

Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:

  • Нас
  • Хорт зуршил
  • Буруу хооллолт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна. Эндээс бид өөрсдийн нас, хүйсийг өөрчилж болохгүй ч бусад талаараа өөрийнхөө зүрхний эрүүл мэндийг хамгаалах боломжтой.

Зүрхний эрүүл мэндээ хамгаалах 2 энгийн арга байдаг. Мөн та

Ирээдүй эмнэлэг нь дараах зүрхний багц шинжилгээг танд санал болгож байна.

Цусан дахь сахрын хэмжээг хэвийн болгох

Цусан дахь сахрын хэмжээгээ та тоохгүй ихэсгэсний улмаас чихрийн шижин гэгч аюулт өвчин үүсэж болдог. Тэгвэл та үүнээс сэргийлэхийн тулд зөвхөн хоол хүнсээ зөв зохицуулж дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхэд л болно. Мөн

  • Бага хэмжээгээр тогтмол цагт 5-6 удаа хооллох
  • Хамгийн багадаа 1-2 литр шингэн зүйл уух
  • Жимс ногоо их хэрэглэх
  • Давстай хоолноос зайлсхийх
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих

Бидний нэрлэдгээр цусны даралт ихсэх буюу артерийн даралт ихсэхийг Артерийн гипертензи гэж нэрлэдэг. Хүний хэвийн даралт 120/80 мм МУБ /Мөнгөн усны багана/ байдаг бөгөөд артерийн даралт 140/90 мм МУБ-аас дээш байхыг артерийн даралт ихссэн гэж үздэг.

Ийм тохиолдолд эмчид хандаж зааврын дагуу эмчилгээ хийлгэж даралтаа буулгах шаардлагатай.

  • Илүүдэл жингээ хасаж, тогтмол биеийн тамираар хичээллэх
  • Өөх тос, давс бага хэрэглэж зөв зохистой хооллох.
  • Эмчийн зааврын дагуу эм уух.
  • Тамхи нь цусны судсанд хортой тул тамхинаас гарах.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy