Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ ба дааврын тэнцвэргүйдэл
Эмэгтэй хүн бүр 6 сар тутам дааврын шинжилгээ өгснөөр бидний биед үйл ажиллагаа явуулж буй даавруудад тэнцвэргүйдэл илэрсэн эсэхийг хянах боломжтой. Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэн сарын тэмдгийн мөчлөг алдагдах, сэтгэл санааны тогтворгүй байдал, үргүйдэл, өндгөвч олон уйланхайжих хамшинж зэрэг төрөл бүрийн таагүй үр дүнд хүрдэг байна.
Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээгээр ямар даавруудыг шинжлэх вэ?
- Эстрадиол
- Прогестерон
- Хорионы гонадотропин
- Фолликул сэдээгч даавар
- Тестостерон
- Лютенжүүлэгч даавар
- Бамбайн даавруудыг тус тус шинжилнэ.
Эстрадиол даавар
Эстрадиол нь өндгөвч, хөх болон бөөрний дээд булчирхайнаас, жирэмсэн үед бага хэмжээтэйгээр ялгардаг. Эстрадиол даавар нь сарын тэмдгийн мөчлөг зохицуулгад оролцдог бөгөөд овуляци явагдах үед ихсэж, сарын тэмдэг ирэх үед багасдаг. Нас ахиж цэвэршилт явагдах үед эстрадиолийн хэмжээ буурна.
Дараах тохиолдолд эстрадиол дааврыг шинжилнэ:
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- Шалтгаангүй үтрээнээс цус алдах
- Эмэгтэйчүүдийн үргүйдэл
Эстрадиол даавар бага байх нь дараах шалтгаантай байж болно:
- Өндгөвч олон уйланхайжих хамшинж
- Өнчин тархины үйл ажиллагаа буурсан
- Биеийн жин хэт бага байх
Эстрадиол даавар их байх нь дараах шалтгаантай байж болно:
- Таргалалт
- Биений юм их хэмжээгээр ирэх
- Өндгөвчний хавдар
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Прогестерон даавар
Прогестерон нь жирэмсний үед хамгийн чухал даавар юм. Хэрэв прогестероны хэмжээ хангалттай биш байвал жирэмслэхэд хүндрэлтэй болох эсвэл жирэмсний үед хүндрэл учрах эрсдэлтэй. Сар бүр өндгөн эс ялгарах бүрт прогестероны хэмжээ өсөж байдаг ба үр тогтсон үед умайн ханыг зузааруулж жирэмслэлтэнд бэлтгэдэг гол даавар юм.
Яагаад прогестерон дааврыг үзүүлэх хэрэгтэй вэ?
Жирэмслэхгүй байгаа тохиолдолд эсвэл өндгөн эс ялгаруулж байгаа үгүйг мэдэхийн тулд прогестероны шинжилгээг өгдөг. Өндгөвчний үйл ажиллагаа хэвийн бус явагдаж байгаа үед прогестероны хэмжээ бага байдаг тул үнэлүүлэх шаардлагатай.
Прогестрон даавар багассан үед танд ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Нүүр халуун оргих
- Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- Үтрээ хуурайших
- Жин амархан нэмэх
- Бэлгийн дур хүсэл буурах
- Хөх хөндүүрлэх
- Сэтгэл зовнил, стресст өртөмхий байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ
Хорионы гонадотропин даавар
ХГ нь жирэмсэн үед хөгжиж буй ихсээс ялгардаг даавар юм. ХГ хэмжээ нь цаг тутамд хоёр дахин нэмэгддэг. Хамгийн их хэмжигдэх үе нь үр тогтсоноос хойш 8-11 долоо хоногийн дараа тодорхойлогддог.
ХГ даавар зөвхөн цусанд тодорхойлогддог уу?
ХГ даавар үр тогтсоноос 11 өдрийн дараа цус болон шээсэнд тодорхойлогддог. Гэрийн нөхцөлд шээсэнд дүрж ашигладаг түргэвчилсэн тестүүд нь шээсэнд ХГ илрүүлэх зориулалттай. Харин цусанд ХГ шинжлүүлж байгаа тохиолдолд илүү найдвартай хариу гарна.
ХГ дааврын шинжилгээ зөвхөн жирэмсэн эсэхийг тодорхойлох уу?
ХГ дааврын тусламжтай эмэгтэйчүүдэд хөх, өндгөвчний хорт хавдрыг илрүүлэх боломжтой. ХГ түвшин нэмэгдэх тусам хорт хавдрын өсөлтийг илтгэж байдаг. Мөн ХГ дааврын үзүүлэлт ба бусад маркеруудын тусламжтай урагт Дауны хамшинжийг оношлож болно.
ХГ даавар ямар үед багасдаг вэ?
- Жирэмсний хугацааг буруу тооцох
- Өсөлтгүй жирэмсэн
- Зулбалт явагдаж байгаа үед
- Умайн гаднах жирэмслэлт
Дааврын шинжилгээ өгөхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Шинжилгээ өгөхөөс өмнө биеийн хүчний ачаалал аваагүй тайван байх
- Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн аль үед өгөхөө эмчийн заалтаар тодорхойлсон байх. Үүнд сарын тэмдгийн 2,3,4 хоног (LH, FSH) болон 21,22 хоног( progeseteron) гэх мэт
- Шинжилгээнд нөлөөлөх зарим эмийн бэлдмэлийг шинжилгээ өгөхөөс 72 цагийн өмнөөс хэрэглэхээ зогсоох. Тухайлбал тестостероны шинжилгээ өгөхөд эстроген болон андроген эмчилгээ, таталтын эсрэг эм, стеройд эмүүд, кломифин, барбитурат . Эстрадиолын шинжилгээ өгөхөд ампициллин болон тетрациклины бүлгийн эмүүд жирэмснээс хамгаалх эм, глюкокортикойд хэрэглээг зогсоох хэрэгтэй.
- Тестостерон, кортизол зэрэг дааврыг өглөө 10 цагаас өмнө шинжлүүлэх шаардлагатай. Учир нь эдгээр дааврууд өглөө хамгийн их хэмжээгээр ялгарч байдаг.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Leave a Reply