“Мөнгөжүүлсэн спираль” -ийн давуу тал

Спираль тавиулах буюу умайн хөндийд тавигддаг ерөндөг нь жирэмснээс хамгаалах өндөр үр дүн бүхий, аюулгүй арга юм. Хүний бие мах бодид хор нөлөөгүй, харшил өгдөггүй материалаар хийгдсэн байдаг.
Ерөндөг нь дотроо хэлбэр хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан болон төрөөгүй охидод зориулсан ерөндөг нь хэмжээний хувьд өөр өөр байдаг. Сүүлийн үед мөнгөжүүлсэн болон зэс ерөндгийг түгээмэл хэрэглэж байна.
Жирэмслэхээс хэрхэн хамгаалдаг вэ?
- Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж /удаашруулж/ эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлнэ.
- Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд саад учруулна.
Давуу тал
- Өндөр үр дүнтэй
- Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалдаг (5 жил)
- Өдөр бүрийн хяналт шаардлагагүй
- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
- Хүссэн үедээ авхуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.
- Бэлгийн харьцаанд нөлөөлөхгүй.
Сул тал
- БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй
- Ерөндөг нь умайгаас унаж болно.
- Үтрээ болон бага аарцгийн хөндийн үрэвсэлтэй үед ерөндөг тавиулснаас үрэвсэл сэдрэх
- Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно.
- Эхний 3 сард биеийн юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Мөнгөжүүлсэн спираль – ийн давуу тал
Silverline 380 Ag нь аюулгүй, бараг бүх эмэгтэйд тохирох жирэмслэхээс хамгаалах арга бөгөөд дараах тохиолдолд хэрэглэж болно:
Мөнгөжүүлсэн спираль нь:
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй,
- Даавар агуулаагүй,
- Гаж нөлөөгүй
- Таргалахгүй
Ямар хүн хийлгэж болох вэ?
- Төрсөн болон төрөөгүй
- Гэрлээгүй
- Бүх насны (өсвөр насны охидоос аваад 40- с дээш насны эмэгтэйчүүд)
- Үр хөндүүлсэн болон зулбасны дараа ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд
- Хөхүүл
- Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг
- Умайн гадуур жирэмсэлж байсан
- Бага аарцгийн үрэвсэлт өвчинтэй, үтрээний халдвартай байсан
- Цус багадалттай
- ХДХВ/ДОХ халдвартай, эсвэл ретро вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа
Хяналтад ирэх хугацаа
- Ерөндөг тавиулсны өдрөөс хойш 1 сарын дараа давтан үзлэгт ирж ерөндгийн байрлал хэвийн байгаа эсэхийг эход хянуулна.
- Түүнээс хойш 6 сар тутамд хянуулж байх нь тохиромжтой.
- Хэрэв танд доорх шинж тэмдэг илэрвэл хугацаа харгалзахгүй хяналтын эмчид үзүүлээрэй.
- Үйлчлүүлэгч ерөндгийн утсыг тэмтэрч, ерөндөг байрандаа байгаа эсэхийг өөрөө шалгаж болно.
Хэзээ эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай вэ?
- Биеийн юм саатах.
- Биеийн юм удаан үргэлжлэх, их хэмжээгээр цус алдах, биеийн юмны хооронд цусархаг зүйл гарах.
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах (энэ нь халдвар авсан байж болох юм)
- Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан байвал үзүүлээрэй.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Leave a Reply