Бамбай булчирхай тухай бүгдийг

Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг.

Бамбай булчирхайн даавар нь бие махбод дахь бодисын солилцооны хурдыг зохицуулах чухал үүрэгтэй. Бамбай булчирхайн даавар ердийнхөөс ихэсвэл бидний идэж буй хоол хурдан шингэж, илүүдэл дулааныг бий болгоно. Үүний үр дүнд биеийн халуун нэмэгдэж, хөлрөн жингээ алдахад хүрдэг.

Бамбай булчирхай өвчлөл үүсэх шалтгаан

Бамбай булчирхайн үрэвслийн төрөл бүрийн хэлбэрүүд байдаг боловч бүгд булчирхайг үрэвсүүлж, хаванг үүсгэдэг. Эдгээр нь бамбайн дааврыг хэт их эсвэл хэт бага үүсгэнэ.

20 сая орчим Америкчууд бамбайн эмгэгтэй байна. Бамбай булчирхайн үрэвсэл нь ноцтой эмгэг байж болох бөгөөд эмчилгээ нь өвчний хэлбэр болон илэрч буй шинж тэмдгээс хамаардаг.

Бамбай булчирхай хавагнахад олон зүйлс нөлөөлж болно. Вирус, бактерийн халдвар, лити, интерферон зэрэг эм хэрэглэх эсвэл дархлаа тогтолцооны асуудал үүссэн байж болно. Мөн бамбайн үрэвслийн нэг хэлбэр нь хүүхэд төрүүлсний дараа илэрдэг бөгөөд жирэмслэлт бамбай булчирхайд томоохон нөлөө үзүүлдэг байна.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Хамгийн түгээмэл  шалтгаанууд

  • Хашимотогийн өвчин. Энэ нь бамбай булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Хүний дархлаа тогтолцоо өөрийн бамбай булчирхай руу довтолж дархлааны урвал өрнөснөөр бамбай булчирхайг хангалттай хэмжээгээр даавар ялгаруулж чадахгүй болтол сулруулдаг.
  • Бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл. Энэ хэлбэр ихэвчлэн халдвараар өдөөгддөг. Бамбай булчирхай нь дараах байдлаар ажиллана. Нэгдүгээрт, бамбай булчирхай болон хүзүү орчмоор өвдөнө. Дараа нь булчирхай маш их даавар ялгаруулдаг. Үүнийг гипертироидизм гэнэ. Үүний дараа бамбай булчирхай хэвийн ажиллаж байгаад бамбай булчирхайгаас ялгарах дааврын хэмжээ маш бага болдог. Үүнийг гипотироидизм гэнэ. Харин 12-18 сарын дараа бамбайн үйл ажиллагаа эргэн хэвийн болдог байна.
  • Төрсний дараах бамбай булчирхайн үрэвсэл. Энэ хэлбэр нь ялангуяа бамбай булчирхайн асуудалтай байсан эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлсний дараах 1 жилийн дотор илэрч эхэлдэг байна. Эмчилгээ хийснээр ихэвчлэн 18 сарын дотор эдгэдэг.
  • Бамбай булчирхайн чимээгүй үрэвсэл. Энэ хэлбэрийн үед шинж тэмдэг илэрдэггүй. Төрсний дараах хэлбэртэй адил бөгөөд эдгэрэлт 18 сар хүртэл үргэлжилдэг. Энэ нь бамбай булчирхай хэт их даавар ялгаруулах үеэр эхэлж, цааш бамбай булчирхай хэт бага даавар ялгаруулах удаан үе

Бамбай булчирхай өвчлөлийн шинж тэмдэг

Доорх шинж тэмдэг илэрч байвал та яаралтай дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Бамбай булчирхайн шинжилгээ

  • Цусны шинжилгээ. Цусаар эргэлдэх бамбайн дааврын түвшин нь уг булчирхайн үрэвслийн өвөрмөц хэлбэрийг оношлоход тусална.
  • Цацраг идэвхт иод шингээлтийн шинжилгээ (Radioactive iodine uptake test). Энэ нь бамбай булчирхайд иод хуримтлагддагт үндэслэсэн шинжилгээ юм. Шинжилгээний үед цацраг идэвхт иодыг үрэл эсвэл шингэн хэлбэрээр өгдөг. Үүнээс 24 цагийн дараа бамбай булчирхай хэр хэмжээний иод шингээн авсныг хэд хэдэн цэгт шалган үнэлдэг.
  • Бамбай булчирхайн зураг авхуулах. Шинжилгээний үед цацраг идэвхт иодын тун уух ба хүзүү хэсгийг ил гарган төхөөрөмжөөр бамбай булчирхайн зургийг авхуулдаг.
  • Улаан эсийн тунах хурд ( ESR). Уг үзүүлэлт бамбай булчирхайн цочмогдуу үрэвслийн үед ихсэж болно.
  • Хэт авиан шинжилгээ. Бамбай булчирхайд зангилаа бий эсэх, томрол, цусны урсгалын өөрчлөлт, бүтэц болон нягтралыг үнэлж болно.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy