Чихрийн шижин өвчний тухай бүгдийг

Crop unrecognizable male doctor with stethoscope

Чихрийн шижин эмгэг гэдэг нь нойр булчирхай хангалтай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин даавар нь өөрийн бие махбодод  нөлөөлж чадахгүй болсноос  цусан дахь глюкозын хэмжээ ихсэж их уух , их шээх зэрэг шинж тэмдгээр илэрдэг архаг өвчин юм.

Статистик мэдээлэл

Тийм учраас та чихрийн шижингээр оношлогдсон бол ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМЧИЙН ХЯНАЛТАНДАА ЗААВАЛ ОРОХ ЁСТОЙ.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХЭЛБЭРҮҮД

1-р хэлбэрийн чихрийн шижин:

Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Энэ хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн 20-оос доош насанд эхэлдэг.

2-р хэлбэрийн чихрийн шижин:

Нойр булчирхай инсулин ялгаруулдаг боловч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Заримдаа “Насанд хүрэгсдийн чихрийн шижин” гэж нэрлэх бөгөөд сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.

АНХААРАХ ЁСТОЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажмаар хүндэрдэг.

  • Ойр ойрхон шээх
  • Ам цангах
  • Амархан сульдах
  • Уцаартай болох
  • Хараа муудах
  • Жин нэмэх эсвэл огцом жин хасах
  • Гэмтэл шарх удаан эдгэрэх
  • Арьс амархан үрэвсэх
  • Бие загатнах
  • Амны хөндий үрэвсэх
  • Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах

Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай өөрийгөө оношлуулж, дотоод шүүрлийн эмчийн хяналтандаа ороорой.

Ирээдүй эмнэлэгт дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, хяналт хийгдэж байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

  • Эрүүл хооллож, жингээ барих
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Дархлаагаа сайжруулах
  • Хөлөө үргэлж анхаарч байх
  • Стрессдэхгүй байх
  • Архи тамхи хэрэглэхгүй байх

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy