Duplex эхо буюу тархины, хүзүүний судасны эхо гэж юу вэ?
Ирээдүй эмнэлэгт ТАРХИНЫ АРТЕРИЙН ӨНГӨТ ХЭТ АВИАН ОНОШИЛГООГ хийж байна.
Дуплекс буюу Тархины судасны өнгөт ЭХО
Өндөр давтамжит хэт авиан долгионы тусламжтай тархийг тэжээгч артерийн том судасны өөрчлөлт буюу
- судасны диаметр,
- судасны ханын зузаарал,
- товрууг хэмжиж үнэлдэг аюулгүй, өвдөлтгүй шинжилгээний арга юм.
Хэзээ хийлгэдэг вэ?
- Толгой эргэх
- Даралт ихсэх
- Чихрийн шижин
- Харвалт
- Зүрхний шигдээс
- Тархины судасны гаж хөгжлүүд
- Тархины цусан хангамжийн дутмагшил зэрэг эмгэгийн үед мэдрэлийн эмчийн зөвлөсний дагуу хийгддэг шинжилгээ юм.
Мөн гэр бүлийн гишүүд нь тархины судасны эмгэг оношлогдож байсан өгүүлэмжтэй хүмүүст тархины судасны эмгэг, харвалтын гол эрсдэл хүчин зүйл болох том судасны хатуурал, нарийслыг үнэлж, илрүүлэх зорилгоор хийнэ.
Өмнө нь бэлдэх зүйлс:
Өмнө нь тамхи татаж болохгүй ба тамхи татсанаар бидний судас агшиж эхоны үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Leave a Reply