Жирэмсний эрт үеийн цус гаралт

Жирэмсний хугацаанд үтрээнээс цус гарах явдал олон эмэгтэйчүүдэд тохиолддог. Ялангуяа жирэмсний эхний гурван сарын хугацаанд дөрвөн эмэгтэй тутмын нэгэнд цус гарах асуудал тохиолддог байна. Тэдгээрийн 70-80 хувь нь жирэмслэлтийн хугацааг гүйцтэл үргэлжлүүлэн тээж чаддаг.
Гэвч жирэмсний ямар ч хугацаанд цус гарахыг хэвийн үзэгдэл гэж ойлгож болохгүй. Хэрэв та жирэмсэн бөгөөд үтрээнээс цус гарвал даруй эмчид хандаарай. Жирэмсний эрт үеийн цус алдалтын шалтгаанд дараах хүчин зүйлс ордог. Үүнд:
- Өндгөн эс бэхлэгдэхэд үеийн цус гаралт
- Халдвар
- Умайн гаднах жирэмслэлт
- Зулбалт
Өндгөн эс бэхлэгдэхэд үүсэх цус гаралт.
Энэ нь жирэмсэн болох явцад үр тогтсон өндгөн эс буюу бластоцист умайн хананд бэхлэгдэх үед ажиглагдаж болно. Энэ цус гаралт бол сарын тэмдгийн болон бор хүрэн цуснаас илүү цайвар ягаан өнгөтэй байдгаараа онцлогтой. Өндгөн эс бэхлэгдэлтийн цус гаралт зөвхөн нэг эсвэл хоёр хоногийн хугацаанд үзэгдэх төдий үргэлжилдэг.
Үүний шалтгаан нь үр тогтсон өндгөн эс умайн хананд шигдэн орох явдал бөгөөд яг үр тогтсоны дараах зургаа дах хоногийн дараа эхэлдэг. Энэ хэлбэрийн цус гаралт харьцангуй цөөхөн эмэгтэйчүүдэд тохиолддог байна.
Халдвар
Энэ тохиолдолд жирэмсэнтэй холбоогүйгээр маш шингэн цус үзэгддэг. Үтрээний халдвар, мөөгөнцрийн халдвар, бактерийн үрэвсэл, эсвэл бэлгийн замын халдварт өвчний (трихомонад, гоноррей, хламид болон херпис) үед умайн хүзүү үрэвсэж, цочирсноос цус гардаг.
Үрэвссэн умайн хүзүү эмзэг, мэдрэмтгий байдаг бөгөөд ялангуяа бэлгийн хавьтлын дараа, цочирсноос цус гардаг. Үрэвссэн умайн хүзүү эмзэг, мэдрэмтгий байдаг бөгөөд ялангуяа бэлгийн хавьтлын дараа болон Pap smear шинжилгээний дараа цус гарамтгай болдог. Бэлгийн харьцааны дараа болон шинжилгээний дараа цус гарах нь мөн умайн хүзүүний полипын үе ажиглагдаж болно.
Умайн гаднах жирэмслэлт
Жирэмсний эрт үед үтрээнээс цус гарах болон цуслаг ялгадас үзэгдэх нь умайн гаднах жирэмслэлтийн шинж тэмдэг байж болно. Умайн гаднах жирэмслэлт гэдэг нь үр тогтсон өндгөн эс умайн хөндийд бус харин өөр хаа нэгтээ бэхлэгдсэнийг хэлдэг. Умайн гаднах жирэмслэлтийн 95 хувьд нь үр тогтсон өндгөн эс умайн гуурсан хоолойд бэхлэгдсэн байдаг.
Үүнийг мөн гуурсан хоолойн жирэмслэлт гэж нэрлэдэг. Түүнчлэн үр тогтсон өндгөн эс өндгөвч, хэвлийн хөндий болон умайн хүзүү гэх мэт газар бэхлэгдсэн байж болно. Өвдөлт бол умайн гаднах жирэмслэлтийн эхний гол шинж тэмдгүүдийн нэг юм. Ихэвчлэн хэвлийн доод хэсгээр, аарцгаар болон доош тулсан байрлалтай байдаг.
Харамсалтай нь жирэмслэлт цаашид хэвийн үргэлжилнэ гэсэн баталгаа байдаггүй. Гэсэн хэдий ч цаг алдалгүй эмнэлэгт хандаж зохих эмчилгээг хийлгэх нь гарч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
Ирээдүй эмнэлэг нь дараах өдрийн эмчилгээнүүдийг санал болгож байна.
- жирэмсний хордлого тайлах эмчилгээ
- Эмэгтэйчүүдийн үрэвслийн эмчилгээ
- Хордлого тайлах эмчилгээ
- Тонус бууруулах эмчилгээ
- Харшлын эсрэг эмчилгээ
- Ядаргаа тайлах эмчилгээ

Зулбалт
Жирэмсний эрт үед цус гарах болгоныг зулбалт гэж ойлгож болохгүй ч зулбахыг завдаж буй шинж тэмдэг байж болно. Цус гарсан нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн тэн хагас нь зулбалт биш байдаг. Зулбалт жирэмсний эхний хагаст хэдийд ч явагдаж болно. Ихэвчлэн жирэмсний эхний 12 долоо хоногт нийт жирэмслэлтийн 15-20 хувь нь зулбасан байдаг.
Зулбалтын үед цус гаралт ихэвчлэн хэвлийн өвдөлттэй хамт илэрдэг. Зарим үед өвдөлт илрэхгүй байж болно. Цус өнгө төдий, тод улаан, хүрэн зэрэг өнгөтэй гарч болдог. Харин гарах цусны хэмжээ зулбах эрсдэлтэй шууд хамааралтай. Хэдий чинээ их цус гарна төдий чинээ зулбах магадлал өндөр байна гэсэн үг.
Хэрэв жирэмсний эрт үед цус гарах шинж тэмдэг илэрвэл хэт авиан шинжилгээгээр хөврөл хэвийн байгаа эсэхийг тодруулна. Үүнээс шалтгаалж жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээх, эсвэл боломжгүй юу гэдгийг шийднэ. Мөн умайн хүзүүний нээлт чухал ач холбогдолтой. Амьдрал дээр жирэмсний эрт үеийн цус гаралт олон хосыг сэтгэл түгшээсэн байдалд оруулдаг.
Харамсалтай нь жирэмслэлт цаашид хэвийн үргэлжилнэ гэсэн баталгаа байдаггүй. Гэсэн хэдий ч цаг алдалгүй эмнэлэгт хандаж зохих эмчилгээг хийлгэх нь гарч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахыг хүсвэл Ирээдүй эмнэлэгт цаг аваарай.

Leave a Reply