Умайн хүзүүний ургацаг
Умайн ургацаг гэдэг нь умайн дотор хананд ургасан эд юм. Умайн дотор ханан дахь эсүүд хэт их үржсэнээр, бөөгнөрч ургацаг үүснэ.
Ургацаг нь ихэвчлэн хоргүй байх боловч хорт хавдар болох эрсдэлтэй. Үүнээс гадна умайн ургацгаас үүдэн үргүй болох тохиолдол гарах ба ургацгаа авхуулснаар жирэмслэх боломжтой болно.
Умайд үүссэн ургацаг нь 1мм-с гольфийн бөмбөг шиг том хэмжээтэй байж болох бөгөөд умайн ханатай нэг үзүүрээрээ эсвэл угаараа холбоотой байна. Ургацаг нь умайн дотор байрлах боловч умайн хүзүүгээр цухуйж гарч ирэх тохиолдол бий. Мөн умайд олон ургацаг ургасан байж болно.
Яагаад үүсдэг вэ?
- Умайн ургацагт дааврын өөрчлөлт нөлөөлдөг. Эстроген ихээр ялгардаг хэсгүүдэд умайн ургацаг үүсэх тохиолдол элбэг байх ба дараах зүйлс умайд ургацаг үүсэхэд нөлөөлнө гэж үзнэ.
- Үтрээний нянгийн бичил орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд, микоплазмоз, уреаплазмоз, хламидиоз, бэлгийн херпес, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдээс болж.
- Мөн удаан хугацааны стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал, хэт ядрах зэргээс дархлаа сулрах зэргээс болж үүсэх боломжтой.
- Цусны даралт өндөр байх
- Хэт таргалалт, илүүдэл жинтэй байх
- Хөхний хорт хавдартай байх зэрэг нөлөөлөх боломжтой.
Шинж тэмдэг:
Умайн хүзүүний ургацаг жижиг хэмжээтэй бол шинж тэмдэг илэрдэггүй. Харин үрэвссэн, гэмтсэн үед дараах шинж тэмдэг илэрнэ.
- Хэвлийн доод хэсгээр өвдөнө, сарын тэмдгийн өмнө өвдөлт ихэснэ.
- Үтрээний цагаан юм ихэснэ
- Үтрээгээр цусархаг ялгадас гарна (сарын тэмдгийн дунд үед)
- Сарын тэмдэг хэвийн бус болох ба ойр ойрхон ирэх, хугацаа нь холдох, их хэмжээгээр ирэх гэх мэт өөрчлөлтүүд ажиглагдана
- Сарын тэмдгийн хооронд цус алдаж болно
- Бэлгийн харилцааны үед өвдөх
Оношилгоо:
Танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэн дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
- Хэт авиан шинжилгээ хийж умайд үүсгэвэр буйг тодорхойлох
- Умайг дурандаж ургацгийн байрлал болон хэмжээг тодорхойлох
- Ургацгаас дээж аван хорт хавдар эсэхийг шинжилнэ.
Умайн ургацгийн хамгийн аюултай үр дүн нь эмэгтэйчүүдийг үргүй болох магадлалтай, харин ургацгаа авхуулснаар жирэмслэх боломжтой болно. Тийм болохоор та дараа гэж хойш нь тавилгүй яаралтай эмнэлэгт үзүүлээрэй.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.
Эмчилгээ:
- Жижиг хэмжээтэй ургацаг нь өөрөө эдгэрэх магадлалтай тул эмчилгээ хийлгүйгээр ажиглаж болно
- Дааврын ялгарлыг тогтворжуулах, ургацгийг дотроос нь шимэгдүүлэх байдлаар эмчилгээ хийж болох боловч эмчилгээ зогссоны дараа дахин ургацаг үүсэх магадлал өндөр
- Гадагшаа ургасан хавдрыг дангаар нь авч болдог. Харин дотогшоо ургасан зургаан сантиметрээс том хэмжээтэй хавдрыг заавал умайн их биетэй хамт авахаас өөр аргагүй.
- Харин ургацаг хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг болох нь тодорхойлогдвол хавдрын цацрагийн, химийн эмчилгээ хийлгэж эсвэл мэс заслын эмчилгээнд цаг алдахгүй орох шаардлагатай гэж үзнэ
Leave a Reply