Эмэгтэйчүүдийн үзлэгт орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

Photo Of Pregnant Woman Having A Consultation

Бүсгүй хүн бүр тогтмол эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд хамрагдаж хэвших нь, маш олон өвчнийг эрт үед илрүүлж, амь насаа хамгаалах боломж нээгддэг. Харин зарим залуу бүсгүйчүүд туршлагагүйгээсээ болоод эмэгтэйчүүдийн эмчид очихоосоо өмнө биеэ хэрхэн бэлдэх тухай сайн мэддэггүй.

Иймд бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ анхаарах ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ.

Өмнөх өдөр нь бэлдэх зүйлс:

  • Эмчээс асуух зүйлсээ тэмдэглэж авах

Өөрт байгаа өвчин, сэжигтэй шинж тэмдгүүдээ эмчээс нууж болохгүй. Хэрвээ шаардлагатай бол эмчид үзүүлэхийнхээ өмнө нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа бүгдийг нь бичиж, үзлэг хийж байгаа эмчдээ бүгдийг нь дэлгэрэнгүй хэлж өгөөрэй.

Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол түүнийгээ эмчдээ заавал хэлэх хэрэгтэй.

  • Гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх хэрэгтэй.

Үзлэгт орохын өмнө бэлэг эрхтнээ савандалгүйгээр, зөөлөн угааж, цэвэрхэн дотуур хувцас өмсөөрэй. Мөн та 2 хоногийн өмнөөс үтрээний лаа болон бусад эмчилгээ хийлгээгүй байх ёстой ба үтрээний угаалга, үнэр дарагч цацлага хэрэглэхгүй байх ёстой шүү.

  • Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/

Үзлэгт орохын өмнөх өдөр алкохоль уух болон хамгаалалтгүй секс хийж болохгүй. Учир нь эр бэлгийн эс болон алкоголь нь шинжилгээний хариуг зөв гарахад саад болдог.

  • Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх

Яагаад эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай байдаг вэ?

Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна.

Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг. Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн.

Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Төрснийхөө дараа ч үзүүл

Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд өөртөө маш их анхаарал тавьдаг хэр нь төрсний дараа өөрийгөө мартчих нь элбэг. Гэтэл эх хүн хөхний сүүгээрээ маш их эрдэс бодис алдаж байдгийн зэрэгцээ урт хугацаанд дутуу нойртой явсны улмаас ядарч, бухимдаж эхэлдэг. Хэдийгээр дөнгөж төрсөн ээжүүдийн дунд энэ нь энгийн л үзэгдэл мэт санагдаж болох ч шаардлагатай эм бэлдмэл, витаминаа тогтмол ууж, сайн унтаж амарч, гэр бүлээсээ санаа зоволтгүй туслалцаа авч сурах чухал.

 Мөн дөнгөж төрсний дараа шавхраг 10 хоногийн дотор шавхагдаж дуусах ёстой ба үүнээс илүү урт хугацаагаар гарах, эсвэл ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгт зайлшгүй хамрагдах ёстойг анхаараарай.

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy