Эмэгтэйчүүдийн эмнэлэг – ээ хэрхэн зөв сонгох вэ?

Top view of crop anonymous person hand with red paper heart on table with stethoscope and medical mask for coronavirus prevention

Өнөө үед ажил амьдралын хэв маяг, сэтгэл санаа, биемахбодын өөрчлөлт, өвчин эмгэгээс шалтгаалан эмэгтэйчүүд бидэнд тулгамдаж буй асуудлыг оношлох, эмчлэх, шийдэж өгөх мэргэжлийн эмч, зөвлөх, хамт олонтой эмэгтэйчүүдийн эмнэлэг хамгийн эрэлттэй байгаа билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн эмнэлгийн талаар  мэдээлэл танд хүргэе.

Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт ханддаг түгээмэл асуудлууд

1.Эмэгтэй бэлэг эрхтэний халдварт өвчин: нийтлэг илэрдэг халдварууд кандидоз мөөгөнцөр, трихомоназ, гарднелла бактер байдаг. Эдгээр халдварын үед үтрээнээс хэвийн бус өнгө үнэртэй ялгадас гарах, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

2.Сарын тэмдгийн эмгэгүүд: сарын тэмдэг өвдөлттэй ирэх, их хэмжээгээр ирэх, сарын тэмдэг огт ирэхгүй байх зэрэг эмгэгүүд багтана.

3.Өндгөвч уйланхайжих хамшинж: хэвлийн доогуур хүчтэй өвдөх, дотуур цус алдах хүндрэл тохиолдож болзошгүй.

4.Цэвэршилттэй холбоотой асуудлууд: хөлийн ул, нүүр халуу оргих, сэтгэл санааны тогтворгүй байдал, хөлрөх зэрэг шинжүүд илэрнэ.

5.Цистит: шээхэд хорсож өвдөх, цустай шээс гарах, давсгаар хүчтэй хатгаж өвдөх шинж тэмдэг илэрнэ.

6.Жирэмсэн үеийн үзлэг, оношлогоо, зөвөлгөө

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт дор дурдсан тусламж үйлчилгээг авах боломжтой

Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ: 

  1. Жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо 
  2. Ургийн гаж хөгжлийн хавсарсан эрт илрүүлэг- жирэмсний 11-13 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай, ургийн хамрын яс тодорхойлох, 
  3. Ургийн гажиг оношлох магадлал өндөртэй илрүүлэг шинжилгээ NIPT ургийн хромосомын гажиг 
  4. Жирэмсэн үеийн 18-22 долоо хоногтойд ургийн эрхтэн системийн хэт авиан шинжилгээ 
  5. Жирэмсэн үеийн эмгэгийг илрүүлэх, хянах тусламж үйлчилгээ 
  6. Умайн гаднах жирэмсэн, зулбалт, өсөлтгүй жирэмсний үеийн тусламж үйлчилгээ

Охид эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ :

  1. Охидын үзлэг, оношилгоо, зөвлөгөө 
  2. Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 
  3. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношлогоо, эмчилгээ
  4. Үргүйдэлийн оношлогоо 
  5. Эмэгтэйчүүдийн бусад эмгэгүүдийн үеийн оношлогоо эмчилгээ 
  6. Бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо ,үзлэг зөвлөгөө 
  7. Цэвэршилтийн хам шинжийн оношлогоо, эмчилгээ

Мэс заслын тусламж үйлчилгээ 

  1. Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал 
  2. Эмэгтэйчүүдийн нээлттэй мэс засал 
  3. Үтрээний үүдэвчийн уйланхай, буглаа нээх 
  4. Давсаг сойх мэс засал, хярзан нөхөн сэргээх мэс засал 
  5. Умайн хүзүүний болон умайн хөндийн ургацаг авах  
  6. Дурангаар үрийн суваг боох 

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт ямар ямар төрлийн шинжилгээ хийгддэг вэ?

Эхо оношилгоо

Сүүлийн үеийн дэвшилтэт 3D, 4D эхо аппаратаар умай, өндгөвчний хэлбэр хэмжээ, умайн хавдар, жирэмслэлт, өндгөвчний уйланхай, үрэвсэл зэргийг харж оношилно. Үүнд:

  • Үтрээгээр харах
  • Хэвлийгээр харах /давсаг шээстэй үед/
  • Шулуун гэдсээр харах /охидуудад хийгдэнэ/

Дурангийн аргаар шинжилгээ хийж, оношлох

Умайн хүзүүг тусгай дурангаар дурандан зураг авч шархлаа, хавдрын урьтал өөрчлөлт байгаа эсэхийг тодруулна. Мэс ажилбарын аргаар хийгддэг эдийн шинжилгээний арга –  умай, өндгөвч, үрийн хоолойг харах, шалгах мөн  умайн гаднах жирэмсэн болон умайн хавдар /жижиг/ өндгөвчний уйланхайн үед хийгдэнэ. Энэхүү аргын давуу тал нь:

  • Зүслэг хийх хэмжээ бага,
  • Шархны эдгэрэлт хурдан,
  • Хөдөлмөрийн чадвар алдалт бага байдаг.

Үтрээний наац буюу мазокийн шинжилгээгээр:

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy