11 долоо хоног
Энэ долоо хоногоос эхлэн ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох чухал эхо оношилгоонд хамрагддаж эхэлдэг шүү… Зөвхөн 11 -13 долоо хоног 6 өдөртэйд л хамрагддаг тул хугацаагаа сайтар тооцох нь зүйтэй.
Эхо үзлэгийн хугацаа
11-13 долоо хоног 6 өдрийн эхо
Ургийн өсөлт
Бяцхан ургийн маань толгой биеийн харьцаа 1:1 болж, ойролцоогоор 4 см урт, 7 гр жинтэй чангаанз шиг болжээ. Ургийн бараг бүх эрхтэнүүд нь бүрэлдэн бий болж гүйцээд, одоо ихэнх нь ажиллаж эхэлсэн байгаа. Хөл, гарын хуруунууд салангид болж, буйл, хумсны суурь, үсний уг үүсч эхэлж байгаа.Элэг, бүдүүн, нарийн гэдэс, тархи болон уушги нь өөр өөрсдийн үүргийг бие даан биелүүлэх чадвартай болсон. Бэлэг эрхтэний гадна хэсэг бүрэлдэж тодорхой болсон ч хүйсийг нь харуулахад эрт байна. Та жаахан л хүлээх хэрэгтэй болж дээ.
Танд сонирхуулахад
- Ураг тогтвортой шингэнээр амьсгалж байгаа бөгөөд төрөх хүртэл үргэлжлэх болно
- Ургийн толгой нэлээд сайн хөгжсөн
- Нүдний бүрхэвч хаалттай хэвээр
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байгаа
- Шөрмөс татах
- Хүйс хүртэлх заадас тодрох
- Үтрээнээс цагаан юм гарах
Та үүнийг мэдэх үү?
- Таны хөлний хэжээ жирэмсний хугацаанд 1 раземраар томордог
- Хоолноос та илүү хачин үнэр мэдэрч магадгүй
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийж болно
