Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 43–47 см · 2500–2700 гр

36 долоо хоног

Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та марталгүй хамрагдаарай.

Жирэмсний явц36/40 · 90%

Эхо үзлэгийн хугацаа

36-38 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 43 – 47 см урттай. 2500-2700 гр жинтэй болсон байна. Түүний уушгинаас бусад бүх эрхтэнүүд нь хэвийн ажиллаж байгаа. Ялангуяа бөөрний үйл ажиллагаа нь тогтворжсон байна. Элэг нь зарим энзимийг одооноос ялгаруулж эхэлсэн. Арьс нь нэлээн зөөлөрч, торго шиг болжээ. Тагнай нь хатуурсан ч шүд нь гарах арай болоогүй байна.

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Нуруу чилэх
  • Нойргүйдэх
  • Өтгөн хатах
  • Хөл, гар хавагнах