Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 38,5–42,5 см · 1400–1700 гр

32 долоо хоног

Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Жирэмсний явц32/40 · 80%

Эхо үзлэгийн хугацаа

28-32 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 38,5 – 42,5 см урттай, 1400 – 1700 гр жинтэй болсон байна. Толгойгоо доош харуулан төрөх байрлалаа олсон байгаа. Хүүхдийн хөдлөх талбай багассан учраас цөөн бөгөөд хүчтэй хөдөлдөг болсон. Өдөрт 10 удаа хөдлөх нь хэвийн гэж үзнэ. Арьс нь зөөлөн тослог болж байгаа энэ өөх боловсруулж байгаатай холбоотой.

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Хөхний толгой хэсэг харлана
  • Үтрээнээс гарах цагаан юм ихэснэ
  • Цээж хорсох
  • Амьсгаа давхцах
  • Хөх томрох