1-р гурван сар 23–28 мм · 2 гр
9 долоо хоног
Жирэмсний хяналтандаа ороод, хүүхдийнхээ зүрхний цохилтыг ч сонсоод амжсан байгаа байх… Догдлоод л байна уу? Жирэмсний эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлдог биохимийн шинжилгээ болох хоёрол тестийг 9-13 долоо хоногийн хугацаанд л өгдөг тул мартуузай.
Жирэмсний явц9/40 · 23%
Эхо үзлэгийн хугацаа
Жирэмсэн тодорхойлох эхо
Ургийн өсөлт
Үр хөврөл ойролцоогоор 23-28 мм урт, 2 гр хэмжээтэй болжээ. Нүүрний хэлбэр төрх нь улам илүү хөгжиж байгаагаас гадна зүрх хүчтэй цохилно. Бөөрөлзгөнөөс том биш ч хүүхдийн эрхтэн, мэдрэл, булчингууд бүгд одоо ажиллаж эхэлжээ. Гадна бэлэг эрхтэн энэ үеэс хөгжиж эхлэх бөгөөд харагдах арай л болоогүй байгаа. Түүний зовхи, чихний үүсч эхлэж байна.
Танд сонирхуулахад
- Ураг маань гэдсэн дотроо өшиглөж хөдөлж байгаа ч та 16-22 долоо хоног хүртэл хөдөлгөөнийг мэдрэхгүй
- Ураг орчмын шингээ залгиж, өөрийн хоол боловсруулах шүүсийг гаргаж эхэлдэг
- Жирэмсний хугацаанд таны зүрх, элэг 2 дахин илүү ажилладаг
- Гараа нүүр, биедээ хүргэж, хөдөлгөж байгаа
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Өглөөгүүр дотор муухайрах
- Өтгөн хатах
- Хөх хөндүүрлэх, томрох
- Ойр ойрхон шээх
- Толгой өвдөх
- Цээж хорсох
- Гэдэс дүүрэх
- Сэтгэл санаа тогтворгүй байх
- Жин 1-3 кг нэмсэн байх магадлалтай
