Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 38.5–42.5 см · 1100–1300 гр

30 долоо хоног

Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Жирэмсний явц30/40 · 75%

Эхо үзлэгийн хугацаа

28-32 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 38.5 – 42.5 см урттай, 1100-1300 гр жинтэй болсон байна. Тархины атираа нугалаасууд үүсч байгаа. Одоо хуруугаа гозойлгож чаддаг болсон. Эхийн хэвлийд үлдсэн долоо хоногуудад биеийн температурыг зохицуулахад тусалдаг тархи, эсийн өөхний шинэ эсүүд үүсэж эхэлнэ Тэдний ясны чөмөг нь төрсний дараа хөгждөг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн бүрэн хөгжсөн байгаа. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багассанаар хөдөлгөөн ширүүснэ.

Танд сонирхуулахад

  • Хөл, гараа илүү их хөдөлгөнө
  • Өдрийн ихэнх хэсгийг нүдээ нээж, анисаар өнгөрүүлнэ
  • Нүдээрээ гэрлийг дагуулж хараад, үүнд хариу үйлдэл хийнэ
  • Магадгүй уйлж ч байгаа байх

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Цээж хорсох
  • Хавагнах
  • Амьсгаа давчдах
  • Унтахад бэрх болох
  • Тавгүй зүүд зүүдлэгдэх