5 долоо хоног
Жирэмсний 4-5 долоо хоногтойд эхо оношилгоонд үр хөврөл харагдана. Та эход харуулахын өмнө давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай байдаг. Мөн эхний 3 сард үтрээгээр эход харуулахад хүүхэд зулбадаг гэсэн буруу ташаа ойлголт байдаг.
Эхо үзлэгийн хугацаа
Жирэмсэн тодорхойлох эхо
Ургийн өсөлт
Үр хөврөл алимны үрний хэмжээтэй буюу ойролцоогоор 5 мм болсон байх ба хөгжил нь маш эрчимтэйгээр явагддаг. Ирэх долоо хоног гэхэд л хэмжээ нь хоёр дахин томорно. Ургийн толгой хэсэг нь сүүлний хэсэгтэй харьцуулахад илүү том. Хамгийн гол хэсэгт зүрхийг бий болгох эсийн бүрдэл тогтсон байгаа.
Хамгийн түрүүнд зүрх хөгжих ба аль хэдийнээ цохилоод эхэлсэн байгаа. Гэвч одоогоор харагдах арай болоогүй. Түүний тархи, нуруу нугас, булчин болон яс хөгжсөөр…
Танд сонирхуулахад
- Үр хөврөлийн зүрх энгийн, нэг гуурсан хоолойноос дөрвөн хөндийтэй болж өөрчлөгддөг
- Үр хөврөлийн зүрхний цохилт 6 долоо хоногтойгоос эхлэн эход харагддаг
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Дотор муухайрах, огиулах
- Нойр хүрэх
- Бие тавгүйрхэх
- Хөх хөндүүрлэх
- Хөхний толгой хар хүрэн өнгөтэй болох
Хөхөн дээрх судас тодорч, сүү боловсрох явц эхэлнэ.
Үтрээнээс цагаан юм гарах
Ойр ойрхон шээх
Сарын тэмдэг ирэх гэж байгаа мэт хэвлийгээр, нуруугаар өвдөх
