2-р гурван сар 26 см · 360 гр
21 долоо хоног
Дааврын өөрчлөлтөөс шалтгаалан гэдэс хийгээр дүүрэх нь элбэг байдаг. Энэ нь урагт ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Гэдэс томрох тусам хэвлий, цавь руу хатгаж өвдөх зовиур ихэснэ.
Жирэмсний явц21/40 · 53%
Эхо үзлэгийн хугацаа
Ургийн зүрхний нарийвчилсан үзлэг
Ургийн өсөлт
Одоогоор хүүхэд нь ойролцоогоор 26 см урттай, 360 гр жинтэй болжээ. Гэдсэн дотроо хөдлөх зай ихтэй байгаа учраас гэдсэн дотроо дасгал хийж байгаа мэт хөдөлнө. Хурц гэрэл, дуу чимээг сайн мэдэрч байгаа. Өөрийгөө хамгаалах механизм нь хөгжиж, үрэвсэл, халдварын эсрэг тодорхой хэмжээний хамгаалалттай болсон. Арьс нь хэт нимгэн байхаа больж, зузаарч байгаа бөгөөд ургийн ясны дээд хэсгээр өөх хуримтлагдаж эхэлжээ
Танд сонирхуулахад
- Унтаж сэрэх цаг нь тогтворжиж, тодорхой үечлэлтэй болсон байгаа
- Ихэвчлэн ээжийгээ унтсан үед илүү их хөдөлгөөнтэй болдог
- Хоол боловсруулах систем нь гадаад орчинд бэлтгэгдэн, зунгаг үүсэж байгаа
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Цээж хорсох, хоолны шингэц удаашрах
- Хааяа үтрээгээр үе үе базалж болно. Энэ нь төрөх үйл явцад бэлтгэгдэж буйн шинж
- Арьс хуурайшиж, загатнана
