Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 34,5–37,5 см · 680–1134 гр

25 долоо хоног

25 дахь долоо хоногт умай дундажаар хөл бөмбөгийн бөмбөг шиг болсон байдаг. Үүнээс болж гэдэсний арьс сунаснаар язралт үүснэ. Арьсаа сайтар чийгшүүлж хамгаалах хэрэгтэй.

Жирэмсний явц25/40 · 63%

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 34,5 – 37,5 см , 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Мөн тэнцвэрээ олж сураад зогсохгүй дээшээ болон доошоо харж байгаагаа мэддэг болсон. Үүндээ их зугаатай байна. Гараараа юм барих рефлекс нь хөгжсөөр л байгаа. Нуруу, нугасны мэдрэлийн систем нь бүрэлдэн хөгжиж гүйцсэн. Та хүүхдээ зогьсуулж байгааг мэдэрч байна уу? Яагаад зогьсуулдаг вэ? уснаасаа ууж, уушгиндаа сорж буцааж гаргах хэлбэрээр амьсгалж байгаа. Заримдаа олон удаа давтан хийснээсээ болоод зогьсуулж байгаа юм.

Танд сонирхуулахад

  • Хүүхдийн чих нь бүрэн ажиллагаатай болсон
  • Чанга дуу чимээнд нүдээ нээж, аниж хариу үйлдэл үзүүлдэг
  • Хамрын нүх нь нээгдэж эхэлсэн бөгөөд үнэр авч эхэлдэг

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Өтгөн хатах
  • Цагаан мах эргэх
  • Гэдэс хий дүүрэх
  • Цээж хорсох
  • Бие бүх хэсгээр чилж, янгинаж өвдөх
  • Унтахад зовиуртай болох