3-р гурван сар 48–53 см · 2800–4000 гр
39 долоо хоног
Хэзээ төрөх бол гээд өдөр шөнөгүй догдлон хүлээж байна уу? Ихэнх ээжүүд энэ үеэс эхлэн тэвчээр алдан тавгүйтэж эхэлдэг. Тайван байж сэтгэл санаагаа бэлтгээрэй.
Жирэмсний явц39/40 · 98%
Ургийн өсөлт
Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 гр хүртэл жинтэй болсон байна. Хүүхдийн хөдлөх зай улам бүр багассаар л байна. Биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унасан байгаа. Одоо төрөх байрлалдаа орж, төрөлтийн өвдөлтийг хүлээж байна.
Ээжийн биед гарах өөрчлөлт
Урд хэсгээр базлалт өгч, байрлалаа солиход зовиур нь намдаж байвал санаа зоволтгүй. Харин хэмнэл нь ойр ойрхон болж нэмэгдэж байвал төрөх эмнэлэгтээ яаралтай очоорой.
