Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 12 см · 100 гр

16 долоо хоног

Та хүүхдээ хэзээ хөдөлж эхлэх бол гэж хүлээж байна уу? Хөдлөхөөр нь ямархуу мэдрэмж төрөх бол гээд л догдлон байна уу? Ургийн хөдөлгөөн эхэн үедээ гэдэсний хий доошилж буй юм уу? булчин таталдах мэт мэдрэгдэх бөгөөд хүүхэд томрох тусам улам хүчтэй болж хөдөлгөөн бүрийг нь мэдрэх болно.

Жирэмсний явц16/40 · 40%

Ургийн өсөлт

Ураг ойролцоогоор 12 см урттай, 100 гр жинтэй жүрж шиг том болжээ. Мэдрэлийн систем нь бүх булчингуудтай холбогдож, рефлекстэй болж байгаа. Хүүхдийн нүүрний булчингууд үүссэнээр нүүрний хувиралууд гарч эхэлнэ. Цаашид атгах чадвараа хөгжүүлэхийн тулд тэд хүйсээ татаж, тоглоно. Хүүхдийн арьс махны завсраар өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.

Танд сонирхуулахад

  • Ураг хэвлийдээ уйлдаг
  • Ураг нүдээ цавчилж чаддаг болсон байгаа
  • Нүд гэрэлд мэдрэмтгий болсон

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Хүүхдийн хөдөлгөөнийг мэдэрч магадгүй
  • Нуруу чилэх, хөших
  • Хөх томрох
  • Өтгөн хатах
  • Мартамхай болох
  • Үс, хумс хурдан ургана
  • Гэдэс язрах