Үндсэн агуулга руу шилжих
1-р гурван сар 9–13 мм

7 долоо хоног

Жирэмсний хяналтанд эрт орох нь жирэмсэн үед гарч болохуйц хүндрэлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалах чухал ач холбогдолтой байдаг

Жирэмсний явц7/40 · 18%

Эхо үзлэгийн хугацаа

Жирэмсэн тодорхойлох эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Үр хөврөл ойролцоогоор 9 – 13 мм буюу нэрс жимсний хэмжээтэй болжээ. Толгой хэсэг нь биетэй нь харьцуулахад нэлээн том харагддаг.Түүний тархи улам хөгжсөөр минутанд 1000 орчим эс үүсэж байна.Бөөр нь удахгүй бүрэн ажиллагаатай болох нь ээ . Ирэх долоо хоногоос шээс ялгаруулж эхлэнэ Мөн гар хөл нь одоо хэлбэрээ олж эхэлж байна.

Танд сонирхуулахад

  • Зүрх 1 минутад 90-120 удаа цохилж байгаа
  • Одооноос хүүхэд тань хөдөлж эхэлж байгаа
  • Арьс нь цаас шиг нимгэн, тунгалаг байгаа

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрсээр байна
  • Үтрээний хэмжээ хоёр дахин томорно
  • Шээс ойр ойрхон хүрнэ
  • Шүлс ихээр ялгарна