3-р гурван сар 38.5–42.5 см · 900–1100 гр
29 долоо хоног
Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай!
Жирэмсний явц29/40 · 73%
Эхо үзлэгийн хугацаа
28-32 долоо хоногийн эхо
Ургийн өсөлт
Хүүхэд ойролцоогоор 38.5 – 42.5 см урттай, 900-1100 гр жинтэй болсон байна. Төрөх үедээ одоо байгаа хэмжээнээсээ 3 дахин томорох болно. Үнэхээр гайхалтай. Арьсан доор нь өөхөн давхарга үүсч, арьс нь улам л булбарай болсоор. Тархин дах дулааныг тохируулагч төв нь бүрэн боловсорсон байгаа.
Танд сонирхуулахад
- Хүүхэд таныг шөнө унтаж байхад сэрүүн байж, өдөр сэрүүн байхад чинь унтаж байдаг
- Ээж нь хөдөлгөөнтэй байдаг болохоор усан дотроо бүүвэйлэгдэн унтдаг байна
- Хүүхдийн харах, сонсох, амтлах мэдрэмжээс гадна үнэрлэх мэдрэхүй нь бас хөгжсөн. Гэхдээ одоогоор усаа л үнэрлэж, амтлахаас өөр зүйл хийж чадахгүй
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Хүүхдийн тань хөдөлгөөн нь олширч, зүггүйтэж өгнө
- Толгойн өвдөх /нойронд муу байх нөлөөлөх/
- Гэдэс орчмын арьс загатнах
- Нуруу болон хөл орчмоор чилэх
- Өтгөн хатах
- Хэвтэхэд хүндрэлтэй болох
- Ойр ойрхон шээс хүрэх
- Судас өргөсөж, тодрох
