Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 48–53 см · 2800–4000 гр

38 долоо хоног

Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та хамрагдаарай. Хөлнөөс чинь дээш доош гүйдэл гүйж байгаа мэт мэдрэгдвэл бүү гайхаарай. Хүүхэд нэлээн доошилсонтой холбоотой. Базлалт ойр ойрхон өгөх, доошоо цусархаг зүйл ихээр гарах зэрэг төрөхийн өмнөх шинж тэмдгүүдийг сайн анзаарч байхыг сануулж байна.

Жирэмсний явц38/40 · 95%

Эхо үзлэгийн хугацаа

36-38 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 гр хүртэл жинтэй болсон байна. Хүүхэд урт үстэй, бас хумс нь ургасан байвал та битгий гайхаарай. Гараараа барьж авах рефлекс нь хөгжсөн мөн зогьсуулах нь их байдаг. Энэ нь амьсгалах, агаар залгиж, гаргах дасгал байж магадгүй. Их хэмжээний ялгадас хуримтлагдсан байгаа бөгөөд гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа. Толгойны тойрог нь цээжний тойрогтойгоо бараг л ижилхэн болжээ.

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
  • Нуруу чилэх
  • Үе үе базлах, дунших
  • Доошоо цусархаг ягаан шингэн гарах