3-р гурван сар 43.5–47.5 см · 1900–2100 гр
34 долоо хоног
Таны сониуч хүүхэд аав, ээжийнхээ яриаг анхааралтай сонсож байгаа. Энэ үеэс та 2 бүүвэйн дуу дуулж, ярилцаж байгаарай. Хүүхэд нь үнэхээр их дуртай байх болно. Дуу хоолойг тогтоох бөгөөд төрснийхөө дараа бусдаас ялган танина.
Жирэмсний явц34/40 · 85%
Ургийн өсөлт
Хүүхэд ойролцоогоор 43.5 – 47.5 см урттай, 1900 – 2100 гр жинтэй болсон байна. Дууг ялган , түүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Хүүхдийн хөдөлгөөн багассан ч хааяа их хүчтэй хөдлөх болсон байгаа. Одоо хүүхэд төрөөд агаараар амьсгалахад уушиг бэлэн болжээ. Ээжээсээ дархлалын эсүүдийг шилжүүлэн авч байгаа. Төрөх хүртэл энэ байдал үргэлжлэх бөгөөд төрсний дараа ангир уургаараа ч гэсэн дархлалын эсүүдийг авдаг.
Танд сонирхуулахад
- Унтахдаа нүдээ аниж сурсан байгаа
- Унтах нь харьцангуй тогтворжсон байгаа
- Хумс нь нэлээн урт ургасан бөгөөд төрөхөөсөө өмнө нүүрээ майжсан байвал та битгий гайхаарай.
- Ургийн ус 3 цаг тутамд шинэчлэгддэг
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Дааврын нөлөөгөөр нүд бүрэлзэх
- Нойргүйдэх
- Өтгөн хаталт
- Хөл, гар хавагнах
- Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг
